Истанбул - АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байденд түрүү булчирхайн хорт хавдар илэрч, уг өвчин нь ясанд тархсан тухай ням гарагт түүний хувийн оффисоос гаргасан мэдэгдэлд дурджээ. Энэ талаар олон нийт дамжуулсан байна.

Мэдэгдэлд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт Жо Байден түрүү булчирхайн шинэ зангилаа илэрсэнтэй холбоотойгоор шээсний асуудал нэмэгдэж, үзлэг хийлгэжээ. Тус өвчин өнгөрсөн баасан гарагт батлагдаж, Глиссоны онооны хувьд 9 оноотой, ясанд метастазтай хэмээн үнэлэгдсэн байна.

Энэ нь хавдрын илүү хурдацтай хэлбэрийг илэрхийлдэг хэдий ч хорт хавдрын гормонд мэдрэмтгий байх хандлага байгаа тул эмчилгээний үр дүнтэйгээр зохицуулах боломжтой гэж Байдены оффис онцолжээ. Одоогоор 82 настай Ерөнхийлөгч асан Байден болон түүний гэр бүл эмчилгээний боломжуудыг эмч нарын багтайгаа хамтран хэлэлцэж байгаа аж.

Жо Байден 2021-2025 онуудад АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. (Анадолу)