Германы Хамбург хотын гол төмөр замын буудал дээр болсон хутганы халдлагын улмаас 17 гаруй хүн бэртсэн бөгөөд энэ хэргээр нэгэн эмэгтэйг баривчилсан байна. Хохирогчдын дөрөв нь амь насанд аюултай гэмтэл авсан болохыг түргэн тусламжийн алба мэдэгдэв. Энэ явдал хотоын оройны оргил ачааллын үеэр болжээ.

Сэжигтэн нь 39 настай Герман эмэгтэй бөгөөд Хамбургийн цагдаагийн газраас эмэгтэйг гэмт хэрэг дээрээ баривчилсан гэж мэдээлэв. Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Флориан Аббенсет хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бидэнд одоогоор энэ эмэгтэй улс төрийн хохирол учруулах зорилго агуулаагүй талаар нотлох баримт байхгүй байна. Харин бидэнд байгаа мэдээллийн дагуу тэрээр сэтгэл зүйн онцгой байдалд байсан эсэхийг шалгах шаардлагатай” гэжээ.

Тус эмэгтэй ганцаараа үйлдсэн байж магадгүй гэж Хамбургийн цагдаагийн газар 'X' сүлжээндээ нийтэлсэн байна. Хохирогчдын дөрөв нь амь насанд аюул учруулахуйц гэмтэл авсан гэж Хамбургийн гал түймэртэй тэмцэх газрын төлөөлөгч хэлэв.

Тус эмэгтэй өөрийгөө зорчигчдын эсрэг чиглүүлсэн гэж Ханноверын холбооны цагдаагийн удирдах газрын эмэгтэй хэвлэлийн төлөөлөгч 'AFP' агентлагт мэдэгджээ. Хэргийн газраас авсан зурагнууд дээр цагдаа нар буудлын нэг хэсэгт нэвтрэхийг хааж, хүмүүсийг түргэн тусламжийн машинд ачихыг харуулсан байна.

Төмөр замын компанийн 'Deutsche Bahn' нь уг халдлагаас ихэд цочирдсон гэдгээ мэдэгдэж, дөрвөн платформыг хааж мөрдөн байцаалт явуулж байна. Германы канцлер Фридрих Мерз халдлагын дараа Хамбург хотын дарга руу утсаар холбогдож, өөрийн цочролыг илэрхийлжээ.

Сүүлийн саруудад Герман улсад болсон цуврал хүчирхийллийн халдлагууд аюулгүй байдлыг дээд зэргээр анхааруулахад хүргэсэн байна. Хамгийн сүүлд, ням гарагт Билефельд хотын нэгэн бааранд дөрвөн хүн хутгалуулж бэртсэн байна. Тус халдлагыг Сирийн гаралтай сэжигтний баривчилсны улмаас холбооны прокуроруудад шилжүүлжээ.