Ираны дээд удирдагч Хаменеи Пакистантай хамтран Палестины асуудлыг шийдвэрлэхийг уриалав
Даваа гаригт Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи исламын ертөнцөд нэгдмэл байдал, хамтын ажиллагааг уриалж, Иран, Пакистан улсууд хамтран Газа дахь "сионист дэглэмийн гэмт хэргүүдийг" зогсоох шаардлагатайг онцолсон юм. Тэрээр Х буюу хуучнаар Твиттер хэмээх нийгмийн сүлжээнд хэд хэдэн бичлэгүүд хийж, Палестинчуудын эрх ашгийг Исламын ертөнцийн төв асуудал хэмээн тодорхойлов.
Хаменеи "Иран, Пакистан улсын үр дүнтэй, хамтын хүч чармайлт нь Газад үйлдэгдэж буй гэмт хэргүүдийг зогсооход зайлшгүй шаардлагатай. Пакистан улс Палестины асуудалд маш үнэлэлттэй хандаж ирсэн. Исламын орнуудад сионист дэглэмтэй хамтран ажиллах санал байнга ирж байсан боловч Пакистан эдгээр саналд нөлөөлөлд автаагүй" гэж тэмдэглэжээ.
Тэрээр "Иран, Пакистан улсуудын хоорондын харилцаа байнга халуун дулаан, ахан дүүсийн хэв шинжтэй байсан. Пакистан улс Саддамын Иранд тулгасан дайны үед үзүүлсэн үнэлэлттэй байр суурь нь энэхүү ахан дүүсийн харилцааны тод жишээ юм" гэж онцлов.
Палестины асуудлыг исламын ертөнцөд хамгийн чухал асуудал хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн Хаменеи, "Дэлхийн дайны сэдэлтэй хүмүүс олон тооны өдөөн хатгалга, дайн үүсгэж буй өнөө үед, Исламын Үммагийн аюулгүй байдлыг хангах цорын ганц арга зам нь мусульман үндэстнүүдийн нэгдэл юм" гэж хэлжээ.
Ийнхүү Хаменеигийн мэдэгдэл Газа дахь шинээр үүссэн хурцадмал байдлын үед гарч байна. Нөгөөтэйгүүр, Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф Энэтхэгтэй бүх асуудлыг, үүнд Кашмир, терроризм, ус болон худалдааны асуудлуудыг шийдвэрлэх энхийн хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа илэрхийлэв. Шариф Тегеранд айлчлалынхаа үеэр энэ талаар мэдэгдсэн бөгөөд тэрээр дөрвөн орны айлчлалаа Туркээс эхэлж, Ираны нийслэл рүү хүлгийн жолоо залсан байна. Түүнийг Саадабад ордонд ерөнхийлөгч Масуд Пезешкиан хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, хэлэлцээ хийсэн ажээ.