Харибогийн чихэрнүүд Нидерландад каннабис илэрсний дараа эргүүлэн татагдлаа

Нидерландад Харибо брэндийн чихэрнүүдийг савнаас нь илэрсэн каннабисын улмаас эргүүлэн татах үйл явдал гарсан байна. Нэг айлын хэд хэдэн гишүүн 1 кг жинтэй Haribo Happy Cola F!ZZ чихэрнээс идсэний дараа бие нь тавгүйтсэн тухай мэдээлжээ. Тус улсын хоол хүнсний аюулгүй байдлын байгууллага (NVWA)-ын хэвлэлийн төлөөлөгч чихэр идсэн зарим хүн "нойргүйдэл" зэрэг шинж тэмдэг илэрснийг тайлбарласан байна. Голландын нэвтрүүлэгч SBS6-тэй ярилцахдаа "сорьц аван шинжилж үзэхэд каннабис илэрсэн" гэв.
Харибо компанийн төлөөлөгч ВВС-д өгсөн ярилцлагадаа "Бид энэ хэргийг тодруулж, тодорхой болгохын тулд цагдаагийн газартай хамтран ажиллаж байна" гэж мэдэгдэв. NVWA-д нийт алтмалсан гурван сав илэрсэн тул Харибо бүх нөөцөө эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Эдгээр савуудын дуусах хугацаа 2026 оны нэгдүгээр сард байх аж.
Тэгвэл хэр олон хүн уг чихэрнээс идээд өвдсөн нь тодорхойгүй байна. Голландын хэвлэлүүд мэдээлснээр, цагдаагийн газар каннабис хэрхэн чихэрт ороод байгааг шалгаж байна. NVWA нь зарим сав "хүн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, толгой эргүүлэх магадлалтай" гэдгийг анхааруулсан байна. "Чихэрнүүдийг бүү идээрэй" хэмээн мэдэгдэлдээ нэмжээ.
Харибо брэндийн хувьд аюулгүй байдал хамгийн чухал бөгөөд энэ улмаас эргүүлэн татах үйл ажиллагаа зөвхөн Нидерландад явагдаж байгаа бөгөөд бусад бүсэд аюулгүй гэдгийг онцолсон байна. Бусад бүтээгдэхүүнүүдийг аюулгүй идэж болно гэж компани нэмсэн байна.