Пакистан улс стратегийн биткойны санг байгуулж, эзэмшлийг нь борлуулахгүй байхаар төлөвлөж байна

Пакистан улс стратегийн биткойн (BTC) санг байгуулахаар төлөвлөж, энэхүү сангийн эзэмшлийг нь борлуулахгүй байхаар шийджээ. Энэхүү шийдвэр нь тус улсыг биткойн эзэмшдэг найман улсын нэг болгох алхам болж байна. 2025 оны 5-р сарын байдлаар бусад найман улсад нийтдээ 57 тэрбум ам.долларын үнэ бүхий биткойн байгаа юм.
Лас Вегаст болсон Биткойн Конференцийн үеэр Пакистаны Крипто Зөвлөлийн (PCC) гүйцэтгэх захирал бөгөөд блокчейн, крипто чиглэлээр Ерөнхий сайдын туслах Билал бин Сакыб хэлэхдээ, “Пакистаны засгийн газар өөрийн удирдлаган дор биткойны стратегийн санг байгуулж байна. Үндэсний биткойн түрийвчийг ашиглан спекуляци, хэт хөөргөх шийдвэр гаргахгүй, бид эдгээр биткойныг эзэмшиж, хэзээ ч борлуулахгүй” хэмээн онцолсон байна.
Трамп биткойны нөлөө үү? Сакыб, ерөнхийлөгч Дональд Трампын крипто орон зай дахь нөлөөг хүлээн зөвшөөрч, “Тэр (Трамп) биткойныг аюул биш, харин шинэчлэл, эрх чөлөө, бүрэн эрхт байдлын боломж гэж хүлээн зөвшөөрсөн.” гэжээ. Трампын засаг захиргаа стратегийн биткойн санг байгуулахаа амласан боловч энэ амлалт хараахан биелээгүй байгаа ч АНУ-ын энэхүү алхам нь Пакистан тэргүүтэй бусад улс орны сонирхлыг татсан байна.
Гэхдээ, Пакистаны крипто сонирхол нь зөвхөн стратегийн биткойн сангаар хязгаарлагдахгүй. Сакыб, гуравдугаар сард Bloomberg-д өгсөн ярилцлагадаа Пакистан крипто болон санхүүгийн шинэчлэлийн асуудлаар 'хажуу талд суух нь дүүрсэн' гэж мэдэгдэж, улмаар крипто хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг дэмжих хууль зүйн хүрээг бий болгохоор ажиллаж байгаа гэдгээ илэрхийлжээ.
Удалгүй, PCC нь Binance-ийн үүсгэн байгуулагч CZ-г стратегийн зөвлөхөөр томилсон бөгөөд тус улсын крипто оролцоо, Трампын дэмжлэгтэй World Liberty Financials (WLFI)-тэй хамтарч байна. Хамтын ажиллагааны хүрээнд крипто хэрэглээ, блокчейнтэй холбоотой туршилтуудыг токенжуулалт, мөнгөн гүйлгээ зэрэгт чиглүүлж байна. Сакиб хэлэхдээ, “Бидний WLFI-тай хамтын ажиллагаа нь зүгээр нэг түншлэл биш, харин залуу үеийг хүчирхэгжүүлж, Пакистаныг дэлхийн санхүүгийн ирээдүйд нэгдэх стратегийн алхам юм.”
Биткойн Конференцийн үеэр Сакиб, Пакистанд ойролцоогоор 40 сая крипто хэрэглэгч байгаа бөгөөд залуу авъяаслаг хүмүүс нь гайхалтай боломж гэж үзэж байна. Chainalysis-ийн 2024 оны крипто хэрэглээний тайланд Пакистан төвлөрсөн биржүүдийн хэрэглээ нэмэгдсэнээр дэлхийн шилдэг аравт багтсан байна.
Хэрвээ стратегийн биткойн сан хэрэгжвэл Пакистан улс Эл Сальвадор, Бутаны Вант Улс, АНУ, Хятад зэрэг биткойн эзэмшдэг орнуудтай нэгдэх юм. Тухайлбал, BitBo-ийн мэдээлснээр дэлхий даяар ердөө найман улс биткойн эзэмшдэг бөгөөд тэдний нийт эзэмшил 57 тэрбум ам.долларыг давсан байна. Улсын түвшний болон институцийн хэрэглээ нь урт хугацаанд биткойны өсөлтийн гол хөшүүрэг байх төлөвтэй байгаа юм.
Тухайн үеийн биткойн ханш 108,000 ам.долларт хүрч, сүүлийн гучин хоногт 14 хувиар өссөн бөгөөд дөрөвдүгээр сарын доод төвшнөөс 40 хувиар өссөн байна.