Энэтхэг улс Пакистан улсын нутаг дэвсгэрийг пуужингаар довтолж, цөмийн зэвсэгтэй хөршүүдийн хоорондын хурцадмал байдлыг нэмэгдүүллээ. Пакистан улс хариу арга хэмжээ авахаа амлалаа.

Энэтхэгийн Засгийн газар Кашмирын Пакистан хяналттай хэсэгт террористын баазуудыг онилж, нийт есөн байршилд довтолгоо хийснээ мэдэгдсэн. Энэ нь Энэтхэгийн талд болсон үхлийн аюултай халдлагад Пакистаныг буруутгасны дараа хийгдэж байгаа үйлдэл юм.

Энэтхэгийн зэвсэгт хүчин "СИНДОР ажиллагаа" нэрийн дор террористын дэд бүтцийг устгасан гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ нь Пакистан болон Пакистаны хяналтан дор байгаа Жамму Кашмираас Энэтхэгийн эсрэг төлөвлөгдөж, чиглэгдсэн террорист үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авсан гэж мэдэгдлээ.

Энэтхэгийн армийн X хаяг дээрээ оруулсан бичлэгт "шударга ёсыг хэрэгжүүллээ" хэмээн мэдэгдэж, Шинэ Дели "туйлбартай, хэмжээлшгүй, хурцадмал бус" байсан гэж нэмсэн байна.

Пакистаны Батлан хамгаалахын сайд Ройтерс агентлагт хоёр Энэтхэгийн онгоц, нэг дроныг буудаж унагасан гэж мэдээлсэн. Сайд Хаважа Мухаммад Асгаф Энэтхэгийн тал иргэд рүү буудаж, дор хаяж гурван иргэн, тэдний дотор нэг хүүхэд алагдсан гэж дурджээ.

Пакистаны цэргийн хэвлэлийн төлөөлөгч, Генерал Ахмед Шариф Чаудри "аймшигт өдөөн хатгалга" гэж нэрлээд, Пакистан үүнийг өөрсдийн сонгосон үедээ хариулах болно гэдгээ мэдэгдлээ.

Энэтхэгийн пуужингийн довтолгоо нь Британийн колониудын үеэс хойш олон дайн тулаан явуулсан Өмнөд Азийн хөршүүдийн хоорондын хурцадмал байдлыг аюултай түвшинд хүргэлээ. Олон улсын хамтын нийгэмлэг Энэтхэг, Пакистаныг дайны ирмэгээс буцаж, урт хугацааны энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахыг уриалж байна.