Бомбын зохиолч болох террорист дахин дуулианд оржээ: Умар Патек кофе бизнесээ эхлүүлжээ

2002 оны Балид болсон дэлбэрэлтэд 200 гаруй хүний амийг хөнөөсөн террористуудын нэг болох Умар Патек, тэр дундаа 88 австрали хүнийг хөнөөсөн хэргийн гол эзэн нь одоо өөрийн шинэ бизнесээ эхлүүлэхээр шийджээ. Энэ удаад түүний шинэ бизнесийн зорилго нь 'энх тайвныг хандлах' гэнэ.
Патек нь 2002 оны Балид болсон дэлбэрэлтэнд ашигласан автомашины бөмбөгийг зохиосон хэргээр ял шийтгэгдсэн ба уг хэргээс хойш есөн жилийн турш эрх баригчдаас нуугдаж, дэлхийн хамгийн их эрэн сурвалжлагдсан хүмүүсийн нэг болж байсан. Тэрээр хорь жилийн ял авч, ердөө 11 жилийг нь шоронд өнгөрөөсөн байна. Гэвч суллагдсанаас нь хойш гуравхан жилийн дараа тэрээр дахин олны анхаарлыг татжээ.
Умар Патек Индонезийн Зүүн Жава мужийн нийслэл Сурабая хотод 'Кофе РАМУ 1966' нэртэй шинэ бизнесээ эхлүүлсэн байна. RAMU гэдэг нь түүний нэр болох Умарыг буцаан эргүүлж бичиж байгаагийн илэрхийлэл гэнэ. “Урьд нь би бөмбөг найруулж байсан, одоо кофе найруулж байна” гэж Патек ‘Өнөөдөр Азид’ сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэрээр гэмт хэрэгтэн гэдгээс үүдэн ажлын байр олоход хүндрэлтэй байсан учир өөрийн бизнесээ эхлүүлэхээс өөр аргагүй байсан гэжээ.
Гэвч түүний энэ бизнесийн шинэ замнал болон маркетингийн гутамшигт арга нь Балид болсон дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн гэр бүлүүдийн уур хилэнг дэгдээжээ. Австралийн регби тоглогч 29 настай Клинтийг алдсан Сандра Томпсон энэ талаар “Энэ хүн гэмээ ухаарсан уу? Үйлдсэн гэмт хэргийг ёс суртахуунтай гэж үзэж байна уу? Эсвэл зүгээр л ялаа эдлээд хөдөлмөр эрхлэхээр шийдсэн үү?” гэж асуулт дэвшүүлжээ. “202 хүний амь, нэг төрөөгүй хүүхэд, гэмтэл авсан хүмүүсийн амьдралд үлдсэн хор хөнөөлийг тэр нөхөн төлсөн үү? Хэрэв гэмшээгүй бол үгүй” гэж тэрээр онцолжээ.