Чехийн Пльзень хотод нэгэн санаанд оромгүй явдал болжээ. 88 настай эмэгтэйг нас барсан гэж үзэж, дээд шатны албан тушаалтан баталсан ч, тэрээр амьд байсныг оршуулгын ажилчид илрүүлсэн байна. Энэхүү сонин явдал Чехийн Blesk сониноос мэдээлжээ.

Эмэгтэйн нөхөр нь эхнэрээ амьсгалахгүй, хөдөлгөөнгүй байгааг анзаарч, түргэн тусламж дуудаж баяжээ. Харин түргэн тусламжийнхан ирээд эмэгтэйг нас барсан хэмээн баталсан байна.

Гэсэн ч, оршуулгын үйлчилгээний ажилчид ирж, эмэгтэйг авсанд хийж байхад тэрээр амьсгалж байгааг гэнэт анзаарсан байна. Тэр үед шүүх эмнэлгийн ажилтан аль хэдийнэ явсан байжээ.

Эмэгтэйн нөхөрт энэ явдал маш их түгшүүртэй байсан бөгөөд тэрээр "Тэр одоо гэртээ амарч байна. Нөхцөл байдал маш хүнд байна. Би үнэхээр аз жаргалгүй байна" хэмээжээ.

Энэ явдал Пльзень хотод болсон бөгөөд хүмүүсийн гайхшралыг төрүүлж, олон нийтийн дунд ихээхэн яриа тарьсан байна.