Теслагийн хувьцаанаас олсон ашиг

АНУ-ын хувьцаанд хөрөнгө оруулалт хийж буй Чен гэгчийн тухай дурдъя. Сүүлийн долоон жилд тэрээр хөрөнгө оруулалтын арга барилдаа ихээхэн анхаарал хандуулж, үүнийг бүрэн цагийн ажил болгосон байна. Ингэж явахдаа тэрээр Тесла компанийн хувьцаатай тааралджээ.

Чен өөрийн судалгаагаа YouTube дээрээс хийж байсан бөгөөд Теслагийн тухай видео дахин дахин гарч ирдэг байжээ. Тэрээр эдгээр түүхүүдийг сонссоор Тесла тухайн үедээ маш ирээдүйтэй санагдсан учраас, тэрээр өөрийн бүх хувьцааг зараад, Теслагийн хувьцааг ойролцоогоор 20 ам.доллараар (25.72 Сингапурын доллар) худалдан авсан аж.

"Энэ нь хувьцааны үнэ 10 дахин өссөн, 1,000 хувийн өсөлт юм" гэж Чен хэлэв. Хэр хэмжээний ашиг олсон тухай асуухад Чен инээснээ, "Миний эхнэр намайг хэнд ч хэлж болохгүй гэж хэлдэг. Тэр дори нөхдөдөө ч хэлүүлэхгүй байгаа. Үнэндээ тийм их биш" гэж хариулжээ.

Чен мөн "Би хувьцаагаа зараагүй, одоо ч барьж байна. Учир нь би дахин 10 дахин өсөхийг хүлээж байгаа" гэж итгэлтэйгээр нэмж хэлэв.