Эпл компаний үүсгэн байгуулагч агсан Стив Жобсын охин Ева Жобс тун удахгүй найз залуу Харри Чарльзтай гэрлэх гэж байна. Энэхүү хуримыг Daily Mail сонинд 'оны хамгийн том хурим' гэж нэрлэж байна. Хурим Их Британийн хөдөө нутагт болох бөгөөд оддын цугларалт болох гэж буйг мэдээлж байна.

Ева Жобс хэн бэ? Ева Жобс нь Стив Жобс болон түүний эхнэр Лорен Пауэлл Жобсын отгон хүүхэд бөгөөд 26 настай. Ева мэргэжлийн загвар өмсөгч бөгөөд 2021 онд Францын загварын Coperni брэндийн загварын шоунд анх удаа оролцсон. Технологийн ертөнцөд хаан мэт нэр хүндтэй гэр бүлээс гаралтай хэдий ч Ева загварын салбарт өөрийн нэр хүндийг олж авсан.

Харри Чарльз хэн бэ? Евагийн ирээдүйн нөхөр Харри Чарльз бол Их Британийн Олимпийн тамирчин бөгөөд морины харайлтаар өрсөлдсөн. Тэдний харилцааг 2024 оны Парисын Олимпийн үеэр олонд ил болгосон гэж Brides сэтгүүл мэдээлсэн байна. Чарльз нь Парисын Зуны наадмын үеэр морины харайлтаар алт медаль хүртсэн Их Британийн багийн нэг хэсэг байсан.

Хурим хэзээ, хаана болох вэ? Хуримын яг таг өдөр нь одоогоор нууцлагдмал байгаа ч наймдугаар сард болох төлөвтэй байна. Хуримын ёслол Котсволдс хэмээх өмнөд Английн үзэсгэлэнт бүсэд болно. Уг бүс нь уулс, эртний чулуун тосгодоороо алдартай. Оксфордоос нэг цагийн зайтай энэ бүсэд Дэвид болон Виктория Бекхэм нарын үл хөдлөх хөрөнгө байдаг.

Зочдын жагсаалтанд хэн багтсан бэ? Зочдын жагсаалтанд тэрбумтнууд, улс төрийн албаны хүмүүс болон магадгүй бага зэрэг хааны гэр бүлийн гишүүд багтаж магадгүй гэж Daily Mail мэдээлж байна. Ева нь Майкрософт компаний үүсгэн байгуулагч Билл Гейтсийн охин Женнифер Гейтстэй дотно найз бөгөөд тэрээр уг арга хэмжээнд оролцож магадгүй юм.