Хүн төрөлхтний түүхийг өөрчлөхүйц нээлт: Колумбийн 6000 жилийн настай араг ясыг илрүүлэв

Археологичид Колумбид байрлах Чекуа нэртэй эртний уран дурсгалт газраас 6000 жилийн настай араг ясуудыг илрүүлжээ. Эдгээр араг яснууд нь өнөө үед оршин байгаа аль ч индей үндэстний ДНХ-тай тохирохгүй, нууцлаг бүлэг хүмүүсийнх байсан ажээ.
Энэхүү нээлт нь эдгээр хүмүүсийн генийн өвөрмөц гарвал болохыг илтгэж, тэд Өмнөд Америкт хамгийн эрт ирсэн хүмүүсийн үр удам байсныг нотолсон байна. Эдгээр хүмүүс эрт салж, хэдэн мянган жилийн турш генийн хувьд тусгаарлагдсан байсан гэж үзжээ.
Судлаачид Боготагийн Альтиплано бүс нутагт 6000-500 жилийн өмнө амьдарч байсан 21 хүний эртний ДНХ-ийн мэдээллийг судалсан байна. Үүнээс тэдгээр хүмүүсийн өвөг дээдсийн өвөрмөц ДНХ шинжийг илрүүлсэн бөгөөд энэ нь орчин үеийн генийн бүрдэлийг бүрмөсөн орхижээ.
Эдгээр учир битүүлэг хүмүүсийн өвөг дээдсийн ул мөр нь бусад бүлгүүдтэй нэгдэлгүйгээр бүрмөсөн алга болсон гэж үзэж байна. Үүний нэгэн жишээ нь, Чекуа нэртэй хүмүүсийн өвөрмөц өвөг дээдсийн ДНХ нь бүрмөсөн алга болсон байна.
Германы Хүний хувьслын Сенкенберг төвийн докторын зэрэг горилогч Ким-Луиз Креттек хэлэхдээ, “Энэ газар бол Америк тив хэрхэн хүн амтай болсныг ойлгоход зайлшгүй чухал юм” гэв. Мөн энэ газар нь Хойд болон Өмнөд Америк хоёрын хоорондох газар зүй, соёлын гол уулзвар байсан гэдгийг онцлов.
Чекуа газраас илэрсэн хоёр анчдад ямар ч эртний Өмнөд Америкийн бүлэгтэй генетик холбоогүй болохыг онцолсон байна. Түүнчлэн судалгаагаар энэхүү бүс нутгийг Хондурасаас эхлэн Панама, Колумбын хойд Анд хүртэл үргэлжилсэн соёл, генетикийн шилжилтийн бүс гэж тэмдэглэжээ.
Ким-Луиз Креттек дахин тайлбарлахдаа, Чекуа хүмүүс Өмнөд Америкт хамгийн эрт тархсан, хурдан хөгжиж, ялгарсан анхны популяциас гаралтай болохыг илрүүлснээ онцоллоо. Богота орчмын хүн амын солилцоо олон зуун жилийн өмнө бүрэн явагдсан гэжээ.
Одоогоос 2000 орчим жилийн өмнө Боготагийн өндөрлөг газруудын генетик дүр зураг огцом өөрчлөгдсөн байна. Эртний Чекуа газрын өвөрмөц удмын ДНХ ор мөргүй алга болж, оронд нь эртний Панама болон орчин үеийн Коста Рика, Панам дахь Чибчан хэлээр ярьдаг бүлгүүдийн ДНХ-тай ижилхэн шинэ популяци бий болжээ.
Колумбийн Үндэсний Их Сургуулийн судлаач, зохиогч Андреа Касас-Варгасийн хэлснээр генийн өгөгдлүүдээс харахад Альтиплано дахь шинэ соёл төв Америкийн нүүдэлчдээс гаралтай байжээ. Эдгээр нүүдэлчидтэй хамт керамик зэрэг технологийн дэвшлийг авчирч, өнөөгийн Колумбид Чибчан хэлийг нэвтрүүлсэн байж болзошгүй гэж үзэж байна.
Эртний хүмүүсийн генетик ул мөр бүрмөсөн алга болсон нь Өмнөд Америкт ховор тохиолдол гэж Касас-Варгас тэмдэглэв. Өөрчлөлт нь дайн, халдлагаар бус, харин нүүдэл, соёлын солилцоо болон ураг төрлийн харилцаагаар явагдсан байж магадгүй гэж үзжээ.
Судлаачид эртний ДНХ-ээс эх гарвал болон хүйсийг судалж, эцэг эхийн талаас илүү өргөн хүрээтэй цэгцүүдийг шинжилсэн байна. Чекуа хүмүүсийн эрчүүд Америкийн уугуул Q1b1a Y-ДНХ шинжийг агуулж байсан ч бусад генетик дүр зураг нь гүнзгий тусгаарлагдсан, дараагийн популяциудтай холбоогүй байжээ.
Боготагийн өндөрлөг газруудын панорам зураг. Энд амьдарч байсан дараагийн бүлэг хүмүүс Вэнэсуэл болон Төв Америктай илүү ойр холбоотой байсныг харуулсан байна.
Өнөөгийн Колумбын уугуул хүмүүс Чекуа болон Чибчан холбоотой Херрера хүмүүсийн шууд үр удам биш гэж үздэг. Профессор Козимо Постх генетикийг соёлоос ялгаж харах нь чухал болохыг онцолсон бөгөөд “Түүх болон гарал үүслийн тухай асуултууд уугуул хүн амын өөрийн үнэлэмж, өөрийгөө таних мэдрэмжтэй холбоотой эмзэг салбарт хамаардаг” гэв.
Энэхүү судалгаа нь Колумбын анхны эртний ДНХ-ийн судалгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд судлаачид энэ нь дөнгөж эхлэл гэж үзэж байна. Баруун Колумби, Венесуэл болон Эквадор зэрэг эргэн тойрны олон бүс нутгийг генетикийн хувьд огт судлаагүй бөгөөд тэдгээр нь тивийг бүрдүүлсэн хүмүүсийн тухай шинэ нууцыг агуулсан байж болзошгүй юм.