Канадын эргийн ойролцоох тэнгист загасчилж байсан нэгэн загасчин хүний ховорхон хардаг сонирхолтой зүйлийг бичлэгт буулгажээ. Лабрадорын тэнгисийн цэнхэр мөснүүдийн дунд криллээр харсан гялалзсан хар мөсөн уул хөвж байв.

Загас агнуурын "Сапути" нэртэй завин дээр байсан Халлур Антониуссен энэ хачирхалтай үзэгдлийг хараад уулга алдсан ч, азаар түүнийг бичлэг болгон пoстолж амжжээ.

"Би өмнө нь хадан дээр холхиж орсон мөсөн уулс үзэж байсан. Гэхдээ энэ мөсөн уул огт өөр. Зөвхөн хар ч биш, мөн алмаз мэт хэлбэртэй" гэж тэрээр CBC радиод өгүүлжээ.

Ихэнх хүмүүс мөсөн уулыг төсөөлөхдөө цагаан өнгийн мөснүүдийг төсөөлдөг. Гэтэл үнэн хэрэгтээ мөсөн уулууд нь харанхуй өнгөтэй болох тохиолдол ч бий.

Цагаан мөсөн уул доторх агаарын жижиг халааснуудаас болж бүх өнгийн гэрлийг тээж харуулдаг. Харин мөс удаан хугацаанд шахагдсаны улмаас, агаар багасч, илүү тунгалаг болдог. Энэ нь улаан өнгийн гэрлийг шингээж, цэнхэр өнгийг хугалж харуулдаг тул илүү цэнхэр болдог.

Мөсөн уулын гол бүрэлдэхүүн нь зөвхөн мөс байдаггүй. Түүний дотор заримдаа өөр материалыг агуулсан байдаг. Жишээлбэл, ногоон мөсөн уул нь төмрийн оксид агуулсан байна. Тэдгээр нь улбар шар өнгөтэй бөгөөд цэнхэр мөстэй хольцлоход ногоон өнгөтэй болдог.

Тиймээс хар эсвэл бараан саарал өнгөтэй мөсөн уул ч гарч болно. Энэ нь ихэвчлэн хар эсвэл бараан материалтай холилдсон үед үүсдэг бөгөөд мөсөн уул хар гадаргад холхиж орсон байж болно. Антониуссен хэлэхдээ, эдгээр мөсөн уулууд түүний Лабрадорын тэнгист харсан хар мөсөн уултай огт адил биш гэж үзжээ.

Өөр нэг тайлбар нь, Канадын Мемориал их сургуулийн мөс судлаач Лев Тарасовын үзснээр, хар мөсөн уул нь анх том мөсөн голын нэг хэсэг байсан бөгөөд далайд унасан байж болох юм.

Мөсөн голууд далай руу хөдөлж байх үедээ газрыг мөргөж, олон төрлийн хог хаядаг бөгөөд тэр нь мөсөнд ордог. Тарасов ийм төрлийн мөсөн уулуудыг Гренландад харах боломжтой гэж үзжээ.

Энэ материал нь мөсөн уулыг жигд хольцлоход удаан хугацаа шаарддаг тул Антониуссен-ын мөсөн уул маш эртний, 1,000-аас 100,000 жилийн настай байж болохыг CBC радиод мэдээлжээ.

Өөр нэг боломжтой тайлбар нь мөсөн уул нь их хэмжээний галт уулын дэлбэрэлтээс гарсан унтаа үнсээр хольцлогдсон байх бөгөөд хар өнгөтэй болсон байж болох юм. Мөн хар өнгө нь солирын мөргөлтийн улмаас үүссэн байж ч болох юм.

Бид эдгээр зүйлийг хэзээ ч тодорхой мэдэхгүй байх. Харин иймэрхүү мөсөн уул дахин гарч ирвэл, судлаачид ойрхон байх эсэх нь бидний хүсэлт юм. Хүлээцгээе!