Израилийн агаарын дайралтаар түр хоргодох байр болгон ашиглаж байсан сургуульд халдлагын улмаас ихэнх нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдээс бүрдсэн 16 хүн амь үрэгдлээ. Энэ явдал Палестины зэвсэгт бүлэглэл Хамас Америкийн хамгийн сүүлчийн амьд барьцаалагдсан хүнийг суллахаар болсоны дараахан болсон байна.

Америк-Израилийн харьяат Эдан Александерийг суллах тухай мэдээ гарсны дараа Израилийн барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэн энэ мэдээг хүлээн авахдаа баяртай байсан ч, мөн түүнчлэн болгоомжлох сэтгэлтэй байсан гэж Associated Press агентлаг мэдээллэжээ.

Зарим хүмүүс Эдан Александерийг Америкийн иргэншилтэй учраас чөлөөлөгдсөн гэж үзэж байна. "Трамп түүнийг аврах гэж байна. Гэхдээ хэн Гали, Зив хоёрыг аварч чадах вэ?" гэж Гали болон Зив Берман нарын авга эгч Мацкабит Майер Израилийн Армийн радиод ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэрээр, хоёр ах дүү зөв иргэншилтэй биш гэдэгтээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Эдан Александерийн гэр бүл Израйлийг үлдсэн бүх барьцаалагдсан хүмүүсийг "шууд суллах" уриалгыг Барьцаалагдсан болон алга болсон гэр бүлийн форумын дамжуулан гаргасан байна. "Ямар ч барьцаалагдсан хүн ард хоцорч үлдэх ёсгүй" хэмээн тэдний гэр бүл мэдэгджээ.