АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Украины энхийн хэлэлцээрт оролцох эсэхээ одоогоор илэрхийлээгүй байна. Энхийн хэлэлцээр Истанбулд болох бөгөөд Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын ерөнхийлөгчийг өөртэйгөө нүүр тулан уулзахыг уриалжээ.

Энэ хэлэлцээр нь олон жилийн дараа Москва болон Киев хоорондын анхны шууд энхийн хэлэлцээр болох төлөвлөгөөтэй бөгөөд Пүрэв гарагт явагдах юм. Гэвч Кремлийн зүгээс энэ уулзалтад хэн оролцох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын ерөнхийлөгч В.Путин хоёр улсын хэлэлцээрийн багийг Пүрэв гарагт Истанбулд уулзахыг санал болгосон ч хэн оролцох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Тэгвэл, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украины талд хэлэлцээрт оролцохыг уриалж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ч өөрөө оролцохоо илэрхийлсэн байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэхдээ, тэрээр Оросын ерөнхийлөгчтэй шууд уулзахыг шаардсан бөгөөд, "Би Пүрэв гарагт Турк руу явж, Путингтэй уулзаж, дайныг дуусгахын тулд шууд ярилцаж бэлэн байна" гэж мэдэгджээ.

Харин Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков лхагва гарагт тохиролцооны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байсан ба Путинээс "зааварчилгаа" авсан хойно тодорхойлох болно гэсэн байна. Тэрээр, "Оросын төлөөлөгчид 5 сарын 15-нд Истанбулд Украины төлөөлөгчдийг хүлээж байна" гэж нэмж хэлэв.

Энэ хооронд, Трамп Арабын ойролцоох улсаар аялахаар төлөвлөж байгаа бөгөөд энхийн хэлэлцээрт оролцох эсэхээ хэлэхэд хараахан шийдсэнгүй байгаа юм. "[Путин] намайг тэнд байхыг хүсч байгаа бөгөөд боломжтой, гэхдээ би тэнд байхгүй бол тэр тэнд байх эсэхийг мэдэхгүй байна. Бид үүнийг мэдэх болно" гэж Трамп Катар руу явах замдаа Air Force One-д сэтгүүлчдэд хэлсэн байна.

Энэ уулзалтаар хоёр тал 30 хоногийн хугацаатай гал зогсоох гэрээнд гарын үсэг зурахыг АНУ-ын ерөнхийлөгч уриалж байгаа бөгөөд энэ саналыг Украин болон Европын удирдагчид дэмжиж байна. Гэвч, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин эхлээд энэ гал зогсоох гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг хэлэлцэхээр яриа эхлүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.