Moody’s рейтингийн агентлаг АНУ-ын засгийн газрын зээлийн дээд зэрэглэлийг бууруулсан тухай мэдээллээ.

АНУ-ын өрийн асуудал нэмэгдсээр байгаа нь Moody’s-ийн зүгээс сүүлийн үед АНУ-ын эрх барьсан засгийн газруудын өрийг багасгах арга хэмжээ авахгүй байгаатай холбоотой юм. Энэ шийдвэр нь Трампийн засаг захиргааны татвар бууруулах төлөвлөгөөнд хүндрэл учруулж, дэлхийн зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Өнгөрсөн баасан гарагт Moody’s рейтингийг дээд зэрэглэл болох Aaa-гаас Aa1 болгож бууруулсан байна. Тэдний мэдэгдэлд, "АНУ-ын засаг захиргааны болон Конгрессын удаа дараа хэлэлцэж байгаа хэдий ч өрийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ аваагүй байна" гэж дурдсан байна. Гэсэн хэдий ч АНУ-ын эдийн засгийн хэмжээ, уян хатан байдал, долларын дэлхийн нөөц валютын үүрэг зэрэг нь үлэмж давуу талтай хэвээр байна гэжээ.

Moody’s нь АНУ-ын засгийн газрын зээлийн зэрэглэлийг бууруулсан гуравдагч томоохон рейтингийн агентлаг болсон байна. Standard & Poor’s 2011 онд, Fitch Ratings 2023 онд АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан байна.

Moody’s-ийн мэдэгдэлд, "Бид 2035 он гэхэд АНУ-ын төсвийн алдагдал өргөжиж, ДНБ-ий 9 хувь хүрнэ гэж үзэж байна. Энэ нь 2024 онтой харьцуулахад 6.4 хувь хүртэл өсөх төлөвтэй бөгөөд их хэмжээний хүүгийн төлбөр, зардлын өсөлт, орлогын бууралт зэргээс үүдэлтэй" гэж дурдсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн 2017 онд баталсан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх нь дараагийн арван жилд холбооны төсвийн алдагдалд 4 их наяд ам.доллар нэмнэ гэж Moody’s мэдэгдсэн байна.

Цагаан ордны харилцаа холбооны захирал Стивен Чеун Moody’s-ийн эдийн засагч Марк Зандийг буруутгаж, "Түүний анализыг хэн ч үнэн гэж үздэггүй" гэж цахим орчинд мэдэгдэл хийжээ.

Хуучин эдийн засгийн зөвлөх Стивен Мур Трампийн үйл ажиллагааг "хэт үнэлэгджээ" хэмээн дүгнэв. "АНУ-ын баталсан бонд тройл А зэрэглэлийн биш бол, бусад юу байх вэ?" гэж Ройтерс агентлагт хэлжээ.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Сангийн яам сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна.

АНУ-ын улс төрийн системийн тодорхойгүй байдал томоохон төсвийн алдагдал үүсгэж байгаа бөгөөд Бүгд найрамдахчууд татварын нэмэгдэлд, Ардчилсан намынхан зардлыг бууруулахад дургүй хандаж байна.

Өнгөрсөн баасан гарагт Төлөвлөгөөний хорооноос татварын хөнгөлөлт, зардлын бууралтаар өргөн хүрээг хамарсан төлөвлөгөөг дэмжээгүй. Хэт барууны улстөрчид эрүүл мэндийн зардлыг бууруулах, Байденийн ногоон эрчим хүчний татварын хөнгөлөлтийг татан буулгахад анхаарч байгаа бөгөөд Ардчилсан намынхан үүнийг эсэргүүцэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газрын зардлыг бууруулахаар оролдсон ч, Элон Маскын Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх хэлтэстэй хамтран ажиллахад хүндрэлтэй тулгарсан байна. Үүнээс гадна, татварыг нэмэгдүүлэх хичээлзүтгэл нь худалдааны дайныг үүсгэж, дэлхийн эдийн засгийн уналт үүсэх магадлалтайг зарим шинжээчид хэлж байна.

Энэ шийдвэр нь зах зээлд хариу үйлдэл үзүүлэхийг хүлээж байсан олон хөрөнгө оруулагчдад гэнэтийн зүйл болсон бөгөөд бондын зах зээлд сөргөөр нөлөөлж, АНУ-ын засаг захиргааны бодлогод саад учруулж магадгүй гэж шинжээчид үзэж байна.