Цаг уурын өөрчлөлт болон дэлхийн температур нэмэгдэж буйтай холбоотойгоор 'алуурчин' мөөгөнцөрийн тархалт ихээхэн хурдасна гэж эрдэмтэд анхааруулж байна. Манчестер Их Сургуулийн хийсэн судалгаагаар Aspergillus төрлийн мөөгөнцрийн хурдан тархалт хүлээгдэж байгаа ажээ. Энэхүү судалгаа нь одоогоор мэргэжлийн хяналтын шатанд байгаа бөгөөд цаг уурын өөрчлөлт, дулааралт хэрхэн Aspergillus төрлийн мөөгөнцрийн тархалтыг хурдасгахыг энэ судалгаа харуулсан байна.

The Last Of Us телевизийн шоу ч мөн адил энэ төрлийн мөөгөнцрийн аюултай тархалтыг харуулж байгаа юм. Aspergillus нь хүний эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж болох бөгөөд мал, ургамалд хүнд халдвар үүсгэж чаддаг.

Манчестер Их Сургуулийн судалгаагаар, цаг уурын өөрчлөлт болон дэлхийн температурын өсөлт байгаль орчинд нөлөөлж, олон төрлийн мөөгөнцрийн нянгийн тархалтыг өдөөж байгаа ажээ. Судлаачид, цаг уурын хямрал улам бүр хүчтэй болж, Aspergillus төрлийн зарим мөөгөнцөр нь Хойд Америк, Европ, Хойд Азийн орнууд болох Хятад болон Орост түгж чадахыг онцолж байна. "Мөөгөнцөрийн судалгаа вирус, шимэгч хорхойтой харьцуулахад нэлээд цөөн хийгддэг, гэвч эдгээр зураглалууд ирээдүйд дэлхийн олон нутаг дэвсгэрт мөөгөнцрийн нянгийн нөлөө үзүүлэхийг харуулж байна" гэж Манчестер Их Сургуулийн судлаач, цаг уурын өөрчлөлт болон халдварт өвчний мэргэжилтэн Норман ван Рейн Австралийн news.com.au сайтад ярьжээ.

Aspergillus, бүх төрлийн мөөгөнцөрүүдийн нэгэн адил, олон жижиг споруудыг өдөр бүр агаар дундуур тараадаг. Хүмүүс эдгээр споруудыг амьсгалж авдаг ч дархлааны системийн ачаар эдгээр нь эрүүл мэндийн асуудал үүсгэхгүй. Гэвч уушигны өвчтэй хүмүүс, тухайлбал астма, COPD, cystic fibrosis болон COVID-19 эсвэл хорт хавдрын улмаас дархлаа суларсан хүмүүс хүнд эрүүл мэндийн асуудалтай тулгарч болно. Мөн Aspergillus нь aspergillosis өвчний шалтгаан болж байгаа бөгөөд энэ өвчний нас баралтын хувь 20-40 хувьтай байдаг.

Ван Рейний хэлснээр, хэрвээ дархлааны систем эдгээр споруудыг цэвэрлэж чадахгүй бол мөөгөнцөр бие организмд ургаж "дотроос чинь идэж" болзошгүй юм. Судалгаанд анхааруулж буйгаар, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн дэлхийн температурын өсөлт мөөгөнцрийн нянгийн тархалтыг ихээхэн хурдасгаж байна.

Судалгаанд гурван төрлийн патоген мөөгөнцрийн тархалтыг янз бүрийн цаг уурын нөхцөлд судалжээ - A. fumigatus, A. flavus болон A. niger. Aspergillus flavus, 2022 онд ДЭМБ-ын "чухал мөөгөнцрийн бүлэгт" орсон бөгөөд эрүүл мэндийн болон мөөгөнцрийн эсэргүүцэлтэй холбоотойгоор халуун, халуун орны уур амьсгалыг илүүтэй таашаадаг. Хэрвээ чулуужсан түлшний шаталт үргэлжилбэл, энэхүү нянгийн тархалт 16 хувь нэмэгдэж болзошгүй гэж судалгаа үзүүлж байна. A. fumigatus, илүү сэрүүн уур амьсгалд олддог бөгөөд Европ руу хойд чиглэлд тархах төлөвтэй байгаа. Мөн A. niger, халуун бүс нутагт, тухайлбал Сахарын цөл бүс, Австрали, өмнөд Азид олддог бөгөөд хойд чиглэлд шилжих төлөвтэй байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн эдгээр бүс нутаг маш халуун болж, мөөгөнцрийн бүлэгт тохиромжгүй болоход хүргэж болзошгүй юм. Гэхдээ энэ нь экологийн системд ихээхэн нөлөө үзүүлж болзошгүй юм.