Японы Кюүшүд 100 орчим үхсэн муур олджээ

Японы Кюүшү арлын баруун өмнөд хэсэгт байрлах нэгэн эмэгтэйгийн гэрээс 100 гаруй үхсэн муур олдсон тухай нутгийн албаныхан лхагва гарагт мэдээлэв. Энэхүү эмэгтэй амьтан хамгааллын байгууллагад харьяалагддаг байсан байна.
Animal Assist Senju хэмээх амьтан хамгааллын группын зүгээс нийгмийн сүлжээндээ уучлалт хүсэж, хог хаягдлаар дүүрсэн уг байшингийн зураг нийтэлжээ. Группын мэдээлснээр байшинд муурын ялгадас, шээс хаа сайгүй дүүрсэн байжээ.
Энэ орон сууц нь тэдний нэгэн ажилтанд хамаарах бөгөөд тэрээр байгууллагатай зөвшилцөлгүйгээр олон муур авсан гэж мэдэгдсэн байна. Амьтан хамгааллын группын өнгөрсөн амралтын өдрүүдэд Instagram хуудсандаа оруулсан бичлэгийн дагуу нэг муур танигдахын аргагүй байдалтай, арьс нь хагдсан, сарвуу нь ялгадас шээсээр дүүрсэн байжээ.
Kumamoto хотын амьтан хамгааллын төв лхагва гарагт Agence France-Presse -д мэдээлэхдээ үхсэн муурын тоо анх удаа "ойролцоогоор 100" байсныг онцолсон байна. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр энэ тоо илүү өндөр байх магадлалтай байна.
Амьтан хамгааллын Animal Assist Senju групп нь Kumamoto бүс нутагт байрладаг бөгөөд амьтны хоргоос муур болон нохойг аврах, шинэ гэрт хүргэж өгөх үүрэгтэй байдаг.
"Манай группын бүх гишүүд энэ үйл явдлыг маш ихээр анхааран авч үзэж байна" гэж өөр нэг Instagram бичлэгтээ дурдсан байна. "Муурнууд үхэхээсээ өмнө ямар их зовлон амссан бол гэж төсөөлөхөөс л аймшигтай."
Энэхүү эмэгтэй дахин муур авах эрхгүй болжээ. Хотын албаныхан болон амьтан хамгаалагч сайн дурынхан өнгөрсөн долоо хоногт нэг муурын үхэлтэй холбоотой мэдээлэл авч, уг байшин руу хоёр удаа шалгалт хийж, бүрэн эрэл хайгуулын ажиллагаа эхлүүлсэн байна.
Эмэгтэйд хуулийн арга хэмжээ авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Хотоос нийт 12 амьд муур аварсан талаар хотын амьтан хамгааллын албан тушаалтан Цутому Такимото мэдээлсэн байна. — Agence France-Presse