Цахилгаан сэтгүүл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Папуа Шинэ Гвинейд полио өвчний анхны тохиолдол гарсаныг баталлаа.

Энэ нь тус улсын хувьд 2018 оноос хойш анх удаа тохиолдож буй хэрэг бөгөөд тухайн үед гарсан дэгдэлтийг мөн ондоо бүрэн дарсан байдаг. Эдүгээ хоёр хүүхэд полио өвчний халдварыг авсан байна.

Полио өвчин нь ихэвчлэн тав хүртэлх насны хүүхдүүдэд нөлөөлдөг, маш халдвартай вирусийн өвчин юм. Вирус халдвартай хүний өтгөн болон шүлсээр дамжин, бохир гараар эсвэл бохир хүнс, усаар дамжин халдварладаг. Ихэнх хүмүүсийн хувьд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй ч, ховор тохиолдолд мэдрэлийн системийг гэмтээж, 200 хүний нэгэнд нь эргэж сэргэхгүй саажилт үүсгэж болдог.

Энэ удаагийн вирусийн халдварын шалтгаан нь Индонезид эргэлдэх вирусийн төрлүүдтэй генетикийн холбоотой болохыг ДЭМБ-ын төлөөлөгч, доктор Севил Хусейнова онцоллоо. Тэрээр "Полио нь хаана ч гарсан, бүх дэлхийд аюул занал учруулдаг. Папуа Шинэ Гвинейд гарсан полио нь хөрш орнуудад болон дэлхийн хаана ч тархах аюултай" гэж хэлэв.

Папуа Шинэ Гвинейгийн Эрүүл Мэндийн газар, ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтарч хариу арга хэмжээ авах, ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхлүүлсэн байна. Үүнд нийслэл Порт Морсби хот болон Лаэ хотын халдварт өртсөн гол бүсүүдэд вакцинжуулалт, хяналт шалгалт хийх ажлууд орно.

Энэ удаагийн хариу арга хэмжээ нь Папуа Шинэ Гвинейд дархлаажуулалтын түвшин хангалтгүй, хяналтын системүүд алдагдалтай байгаа нөхцөлд явагдах тул, уг халдварыг хяналтанд авахад чухал ач холбогдолтой гэж ДЭМБ-ын төлөөлөгчид онцолсон байна.