Ховор өвчтэй АНУ-ын хүүхдэд генийг өөрчлөх шинэ арга хэрэглэгдлээ

ВАШИНГТОН, Д.С. — АНУ-ын ховор өвчтэй нэгэн нярай хүүхдэд хувийн генийг өөрчлөх шинэ арга анх удаа хэрэглэж, өөр бусад танигдаагүй өвчтэй хүмүүсийн хувьд итгэл найдвар авчирч байна гэж эмч нар пүрэв гарагт мэдээлэв.
Энэхүү шинэлэг арга дээр анх удаа туршигдсан хүүхэд бол КЖ Мулдун бөгөөд тэрээр өнөөдөр 9 1/2 сартай, хөөрхөн булцгар хацартай, том цэнхэр нүдтэй жаал юм.
Энэхүү генийн засварын шинэчлэл нь ховор генетик өвчнүүдийг эмчлэхэд томоохон ахиц дэвшил авчрах боломжтой гэж итгэж байна. Эмч нарын хэлж буйгаар Мулдуны биеийн байдалд сайжрал ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь цаашид ижил төстэй өвчтэй хүмүүст ихээхэн ач холбогдолтой байж болох юм.
Генийн өөрчлөлт хийх энэхүү техноло